2009-11-02,15:51

Таньд хэрэгтэй

Сэдэв : Компакт дискийг хэрхэн арчлах вэ?

Компакт диск их хэрэгтэй эд ч үнэтэй бас эмзэг. Ийм учраас түүнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Хэрэв та CD унагах, эсвэл зурчихвал энэ зөвлөгөө танд хэрэг болно.

CD –г захаас нь бариад, савантай усанд зайлаарай. Дараа нь зөөлөн, зурдаггүй алчуураар арчина. Гэхдээ тойргоор биш, харин төв хэсгээс зах руу нь чиглэлтэй. Тойрог маягаар арчвал нэмээд зурж болзошгүй.

Дараа нь дискээ тавиад үз. Хэрэв зурагдсан хэвээр байвал дараагийн алхмыг хийгээрэй. CD-г шошгогүй талаар нь хурц гэрэлд өнцөглөн хар. Компакт диск төвөөсөө эхэлж тоглогддог тул хэрэв дууны эхэнд зурагдсан байвал төв хэсэгт нь цагаан зураас хайгаарай.

Мөн та томруулдаг шилээр зураас байгаа эсэхийг ажиглаарай. Зөөлөн алчууранд шүдний цагаан оо түрхээд болгоомжтой арчина. Төв хэсгээс зах руу нь. Дараа нь зайлаад арчина.

Одоо CD-гээ  тоглуулж үз. Хэрэв дахиж үсрээд, зурагдсан хэвээр байвал дахин оо түрх. Энэ арга бараг 100 хувь үр дүнтэй байдаг. Хэрэв энэ удаад ч бүтэлгүй болвол таны CD - хэрэггүй болжээ.

бичсэн: Мэдээлэл зүйн багш Жавзанпагма төрөл: Мэдээлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 845

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)